Нѳхцѳлд тулгуурласан дүрслэл
These docs are old and won’t be updated. Go to react.dev for the new React docs.
These new documentation pages teach modern React and include live examples:
React дээр та өөрийн тусгай үйлдэл агуулсан онцгой компонентийг үүсгэж болно. Үүний дараа програмынхаа төлөвөөс хамааруулан дүрсэлж болно.
Нөхцөлд тулгуурласан дүрслэл React дээр Жаваскрипт дээр нөхцөл хэрхэн ажилладаг зарчмаар л ажиллана. Жаваскриптийн if
conditional operator ашиглан элэмент үүсгэхдээ одоогийн төлвийг нь тодорхойлж, төлөвт нь тохирсон дэлгэцийн загварыг React-р зуруулж болно.
Дараах хоёр компонент байя:
function UserGreeting(props) {
return
Welcome back!

function GuestGreeting(props) {
return
Please sign up.

Бид Greeting
компонент үүсгэн хэрэглэгч нэвтэрсэн эсэхээс нь хамааран дээрх компонентуудыг дүрслэе:
function Greeting(props) {
const isLoggedIn = props.isLoggedIn;
if (isLoggedIn) { return <UserGreeting />; } return <GuestGreeting />;}
const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
// Try changing to isLoggedIn={true}:
root.render(<Greeting isLoggedIn={false} />);
Энэ жишээ нь ялгаатай мэндчилгээ isLoggedIn
шинж чанарын утгаас хамааран дүрсэлнэ.
Элемент хувьсагчууд
Та элементийг хадгалахдаа хувьсагч ашиглаж болно. ЭнЭ нь таньд нөхцөлд тулгуурлан компонентийн тодорхой хэсгийг өөрчлөн үлдсэн хэсэг нь өөрчлөгдөхгүй үлдэх боломжийг олгоно.
Нэвтрэх болох Гарах гэсэн товчтой дараах хоёр шинэ компонент байя:
function LoginButton(props) {
return (

Login

function LogoutButton(props) {
return (

Logout

Доорх жишээнд бид LoginControl
нэртэй нөхцөл компонент үүсгэе.
Энэ нь <LoginButton />
эсвэл <LogoutButton />
хоёрын нэгийг одоогийн төлвөөсөө хамааран дүрсэлнэ. Мөн өмнөх жишээний <Greeting />
-г бас дүрсэлнэ:
class LoginControl extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.handleLoginClick = this.handleLoginClick.bind(this);
this.handleLogoutClick = this.handleLogoutClick.bind(this);
this.state = {isLoggedIn: false};

handleLoginClick() {
this.setState({isLoggedIn: true});

handleLogoutClick() {
this.setState({isLoggedIn: false});

render() {
const isLoggedIn = this.state.isLoggedIn;
let button;
if (isLoggedIn) { button = <LogoutButton onClick={this.handleLogoutClick} />; } else { button = <LoginButton onClick={this.handleLoginClick} />; }
return (

<Greeting isLoggedIn={isLoggedIn} /> {button}

const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
root.render(<LoginControl />);
Хувьсагч зарлан if
илэрхийлэл ашиглан нөхцөлд тулгуурлан компонентоо дүрслэх нь сайн арга ч гэсэн заримдаа та илүү бага синтаксаар бичмээр санагдаж магадгүй. Энэ тохиолдолд JSX дотроо нөхцөл бичих цөөн хэдэн аргууд байдгийг дор тайлбарлав.
Мөр доторхи If нөхцөл болон логик && оператор
Та угалзан хаалт ашиглан ямар ч илэрхийллүүдийг JSX шигтгэж болно. Энэ нь мөн Жаваскриптийн &&
операторыг агуулна. Энэ нь нөхцөлд тулгуурлан элементийг нэмэхэд хэрэг болно.
function Mailbox(props) {
const unreadMessages = props.unreadMessages;
return (

Hello!

{unreadMessages.length > 0 &&
You have {unreadMessages.length} unread messages.

const messages = ['React', 'Re: React', 'Re:Re: React'];
const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
root.render(<Mailbox unreadMessages={messages} />);
Жаваскрипт дээр үнэн && илэрхийлэл
нь үргэлж илэрхийлэл
байдаг ба худал && илэрхийлэл
нь үргэлж худал
байдаг учир ажиллана.
Тодруулбал, хэрэв нөхцөл нь үнэн
байвал &&
операторын арийн элемент гаралт болон харагдана. Хэрэв нөхцөл худал
бол React тоолгүй алгасан өнгөрдөг.
Мөр доторх If-Else нөхцөлт оператортой хамт
Өөр нэг нөхцөлд тулгуурлан элемент дүрслэх арга нь Жаваскриптийн нөхцөл оператор нөхцөл ? үнэн: худал
ашиглах юм.
Доорх жишээнд бид жижиг хэмжээний текстийг нөхцөл дээр тулгуурлан дүрсэлнэ.
render() {
const isLoggedIn = this.state.isLoggedIn;
return (

The user is {isLoggedIn ? 'currently' : 'not'} logged in.

Мөн түүнчлэн илүү том илэрхийлэл дээр ашиглагдаж болох ч ойлгоход төвөгтэй болгодог:
render() {
const isLoggedIn = this.state.isLoggedIn;
return (

{isLoggedIn ? <LogoutButton onClick={this.handleLogoutClick} />
: <LoginButton onClick={this.handleLoginClick} /> }

Яг л Жаваскрипт шиг та болон танай багийхан аль нь илүү уншихад эвтэйхэн байна түүнийгээ сонгох нь таний шийдвэр юм. Мөн нөхцөл нь хэтэрхий төвөгтэй цогц болвол компонент болгон салгах нь илүү сайн сонголт гэдийг санах хэрэгтэй.
Компонентийг дүрслэхээс сэргийлэх
Маш цөөн тохиолдолд та өөрийн компонентоо өөр компонентоор дамжин дүрслэгдсэн байсан ч нуухийг хүсч болох юм. Ингэхийн тулд null
утга дүрслэх гаралтынхаа оронд буцаана.
Доорх жишээнд <WarningBanner />
warn
нэртэй шинж чанараасаа хамааран дүрслэгдэх юм. Хэрэв шинж чанарын утга худал
бол компонент дүрслэгдэхгүй:
function WarningBanner(props) {
if (!props.warn) { return null; }
return (

Warning!

class Page extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {showWarning: true};
this.handleToggleClick = this.handleToggleClick.bind(this);

handleToggleClick() {
this.setState(state => ({
showWarning: !state.showWarning

render() {
return (

<WarningBanner warn={this.state.showWarning} />
{this.state.showWarning ? 'Hide' : 'Show'}

const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
root.render(<Page />);
null
утга render
функцээс буцаах нь компонентийг амьдралын циклийн функцээс чөлөөлөн ажиллагаагүй болгоно гэсэн үг биш юм. Үнэндээ componentDidUpdate
функц дуудагдсаар л байх болно.