Тѳлѳв ба мѳчлѳг
These docs are old and won’t be updated. Go to react.dev for the new React docs.
These new documentation pages teach modern React and include live examples:
Энэхүү хуудас нь React компонентийн state болон амьдралын мѳчлѳгийн ойлголтыг ѳгѳх зорилготой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс олох боломжтой
Ѳмнѳ нь хийсэн цаг тоолуурыг жишээ болгоё. Элемент рендэрлэх заавар дээр хэрэглэгчийн интерфэйсыг шинэчлэх нэг арга болох root.render()
ашиглахыг үзсэн билээ.
const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
function tick() {
const element = (

Hello, world!

It is {new Date().toLocaleTimeString()}.

root.render(element);}
setInterval(tick, 1000);
Харин энэ удаа бид Clock
компонентийг жинхэнэ утгаар нь дахин ашиглах боломжтой цогц болгоно. Ѳѳрѳѳ цагаа тохируулж ѳѳрѳѳ секунд бүрт шинэчлэгдэнэ гэсэн үг.
Цаг маань хэрхэн харагдахаас эхэлье
const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
function Clock(props) {
return (

Hello, world!

It is {props.date.toLocaleTimeString()}.

function tick() {
root.render(<Clock date={new Date()} />);}
setInterval(tick, 1000);
Дээрхи ѳѳрчлѳлтѳд зайлшгүй шаардлагатай зүйл болох: Clock
ѳѳрѳѳ цагаа тааруулж хэрэглэгчийн интерфэйсыг секунд тутам шинэчлэх ёстой байдал дутмаг байна.
Ерѳнхийдѳѳ бид үүнийг ганцхан удаа бичээд Clock
ѳѳрѳѳ шинэчлэгдэх хэрэгтэй байгаа.
root.render(<Clock />);
Дээрх шиг болгохын тулд бид “state” -ыг Clock
компонентод нэмж ѳгѳх хэрэгтэй
State нь пропстой адил боловч зѳвхѳн компонент нь хэмжээнд л харъяалагдаж, зѳвхѳн компонент нь л удирдах эрхтэй
Функцыг Class-руу хѳрвүүлж буй нь
Та Clock
шиг бүтэцтэй компонентийг дараах 5 алхамаар хѳрвүүлнэ:
- Адил нэртэй
React.Component
-ыг удамшуулсан ES6 class үүсгэнэ. render()
гэх нэртэй method зарлана.- Функцийн эх бие хэсгийг
render()
method дотор оруулна. render()
доторхprops
-ыгthis.props
болгож бичнэ.- Функцээс үлдсэн хэсгийг устгана.
class Clock extends React.Component {
render() {
return (

Hello, world!

It is {this.props.date.toLocaleTimeString()}.

Clock
одоо функц биш класс боллоо.
render
method нь шинэчлэгдэх бүрт дуудагдах ба DOM -дотор нэг л <Clock />
компонент рендэрлэж байгаа тул нэг л instance үүснэ. Ингэснээр нэмэлт боломжууд, state, болон мѳчлѳгийн method-уудыг ашиглах боломжтой болно.
Класст state оруулах нь
Пропст байгаа date
-ыг дараах 3 алхамаар state-руу оруулна.
render()
доторхthis.props.date
-ыгthis.state.date
ээр сольж бичнэ:
class Clock extends React.Component {
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

- Анхны утга оноох
this.state
-ыг class constructor-ыг ашиглан нэмж ѳгнѳ:
class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()}; }
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Конструкторт хэрхэн props
дамжуулж байгааг анхаарна уу:
constructor(props) {
super(props); this.state = {date: new Date()};

Класс компонент үргэлж конструктор-ыг props
той дуудах ёстой.
<Clock />
-ын элементээсdate
prop-ыг устгана:
root.render(<Clock />);
Бид дараа нь timer -ын кодыг оруулж ирнэ.
Үр дүн харагдах байдал:
class Clock extends React.Component {
constructor(props) { super(props); this.state = {date: new Date()}; }
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
root.render(<Clock />);
Дараа нь, Clock
-ыг ѳѳрѳѳ timer-аа тохируулж ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ секунд тутам шинэчилдэг болгоно.
Класст амьдралын мѳчлѳгийн method нэмнэ
Олон компонент бүхий аппликейшнд, компонент устгагдах үед ашиглагдаж байсан нѳѳцѳѳ суллах нь маш чухал.
Бид Clock
DOM-д анх рендэрлэх үед нь цагыг тохируулах шаардлагатай. Үүнийг React-д “mounting” гэж нэрлэдэг.
Мѳн бид DOM дээрээс Clock
устгагдах үед цагыг цэвэрлэх хэрэгтэй. Үүнийг React-д “unmounting” гэдэг.
Бид компонент дотор компонентийг mount, unmount хийгдэх үед зориулсан тусгай method ашиглаж ямар нэг код ажиллуулж болдог:
class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() { }
componentWillUnmount() { }
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Эдгээр method-уудыг “амьдралын мѳчлѳгийн” method-ууд гэнэ.
componentDidMount()
нь компонент DOM дээр рендэр хийгдсэний дараа ажиллана. Энд цагыг тохируулах нь хамгийн тохиромжтой байх нь:
componentDidMount() {
this.timerID = setInterval( () => this.tick(), 1000 ); }
this
(this.timerID
) -д цагын ID хадгалж байгааг сайн анзаарна уу.
this.props
-ыг React ѳѳрѳѳ хийж байгаа бол this.state
нь арай илүү давуу талтай буюу та хүссэнээрээ ѳгѳгдѳл хадгалж болдог. Мэдээж энэ нь зѳвхѳн дотроо л зохицуулагдаж болдог бол шүү дээ, яг timerID шиг
Бид componentWillUnmount()
дээр цагыг устгана:
componentWillUnmount() {
clearInterval(this.timerID); }
Эцэст нь Clock
компонент секунд тутам tick()
функцээ дууддаг болгоно.
this.setState()
ашиглан дотоод state дээ шинэчлэлтийг хийж байна:
class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() {
this.timerID = setInterval(
() => this.tick(),
1000

componentWillUnmount() {
clearInterval(this.timerID);

tick() { this.setState({ date: new Date() }); }
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

const root = ReactDOM.createRoot(document.getElementById('root'));
root.render(<Clock />);
Ингээд цаг маань секунд тутам ажиллаж байна.
Дээр үзсэн зүйлээ дахин нэг базаад хаана нь аль method ашигласан эсэхээ үзье:
<Clock />
-ыгroot.render()
-руу дамжуулах үед, ReactClock
компонентийн конструктор функцийг дуудана.Clock
маань тухайн үеийн цагыг харуулах хэрэгтэй учир,this.state
тухайн цагыг авч ажиллана. Дараа нь энэ state -ыг шинэчилнэ.- React дараа нь
Clock
компонентийнrender()
дуудана. Ингэж React нь дэлгэц дээр юу харуулахаа мэддэг. Дараа нь render -ын гаралтаас хамаарч DOM -ыг шинэчилнэ. Clock
-ын гаралт DOM -д орох үед, React нь хѳтѳч дээр цаг тааруулах,tick()
функцыг секунд тутам ажиллуулахаарcomponentDidMount()
амьдралын мѳчлѳг дууддаг.- Секунд тутам хѳтѳч
tick()
функцыг дуудна. Дотор ньClock
компонентsetState()
ашиглан тухайн үеийн цагийг хадгалж буй state-ыг хэрэглэгчийн интерфэйсыг шинэчлэхээр бэлддэг.setState()
-ын ачаар React, state ѳѳрчлѳгдснийг мэдэжrender()
method -ыг дуудаж дэлгэц дээр юу харуулахаа мэддэг. Энэ удааrender()
method доторхthis.state.date
ѳѳрчлѳгдсѳн, тиймээс рендэр хийгдсэн үр дүн шинэчлэгдсэн цагыг харуулж, React үүнээс үүдэн DOM -ыг ѳѳрчлѳнѳ. - Хэрвээ
Clock
компонент DOM дээрээс уствал, ReactcomponentWillUnmount()
ийг дуудаж цаг зогсоно.
State-ыг зѳвѳѳр ашиглах нь
setState()
-ын талаар мэдэх шаардлагатай 3 зүйлс бий.
State-ыг шууд ѳѳрчилж болохгүй
For example, this will not re-render a component: Жишээ нь доорхи нь компонентийг дахин рендэр хийхгүй
// Wrong
this.state.comment = 'Hello';
Оронд нь setState()
ашигла:
// Correct
this.setState({comment: 'Hello'});
this.state
-ыг зааж ѳгѳх цор ганц газар нь конструктор юм.
State шинэчлэх нь Asynchronous байж болно
React хүчин чадал хэмнэх үүднээс олон setState()
-ыг нэг үйлдэл дотор дуудах шаардлага гардаг
Учир нь this.props
болон this.state
зэрэг шинэчлэгдэх боломжтой, тэгэхээр эдгээрийн утга дээр үндэслэн дараагийн state-ыг тооцоолох нь утгагүй болж байна.
Жишээ нь доорхи код тоологчийг шинэчлэхдээ алдаа гарна:
// Wrong
this.setState({
counter: this.state.counter + this.props.increment,

Үүнийг засахын тулд setState()
-ын нэг боломж болох функцыг аргумент болгон авах боломжыг ашиглая. Функц ѳмнѳх state-ыг эхний аргумент болгож, тухайн шинэчлэгдсэн цагыг 2 дахь аргумент props болгож авна:
// Correct
this.setState((state, props) => ({
counter: state.counter + props.increment

Бид arrow function ашигласан боловч энгийн функц дээр мѳн адил ажиллана:
// Correct
this.setState(function(state, props) {
return {
counter: state.counter + props.increment

State-ын шинэчлэлтүүд нэгдмэл
setState()
дуудах үед, React ѳгѳгдсѳн object-ыг одоогийн state-д байгаатай нэгтгэнэ.
Жишээ нь, таны state олон тусдаа хувьсагч агуулсан байна:
constructor(props) {
super(props);
this.state = {
posts: [], comments: [] };

Тэгээд та тус тусд нь setState()
дуудаж шинэчилж болно.
componentDidMount() {
fetchPosts().then(response => {
this.setState({
posts: response.posts });

fetchComments().then(response => {
this.setState({
comments: response.comments });

Ингэж нэгтгэх нь маш хязгаарлагдмал, тиймээс this.setState({comments})
нь this.state.posts
-ыг хѳндѳѳгүй ч this.state.comments
-ыг бүр цоо шинээр сольж байгаа юм.
Ѳгѳгдлийн урсгал доош чиглэлтэй
Эцэг компонент, хүү компонент ялгаагүй аль нэг компонентийг state-тэй эсвэл state-гүйг мэдэж чадахгүй, тэгэхээр class эсвэл функц байдлаар зарлагдсан эсэх нь тѳдийлэн хамаагүй байдаг.
Иймээс л state-ыг дотор нь зарладаг. Ѳѳрѳѳс нь ѳѳр хэн ч хандаж, ѳѳрчлѳх боломжгүй.
Компонент мѳн ѳѳрийн state-ээ доторх компонентруугаа props-оор дамжуулж болно:

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Хэрэглэгчийн тодорхойлсон компонентод хүртэл ажиллана:
<FormattedDate date={this.state.date} />
FormattedDate
компонент date
-ыг props болгон авлаа гэхэд, Clock
-ын state-ээс, эсвэл Clock
-ын props-оос, эсвэл бүр гараар бичснийг нь мэдэхгүй:
function FormattedDate(props) {
return
It is {props.date.toLocaleTimeString()}.

Үүнийг “дээрээс-доош” буюу нэг чиглэлийн урсгал гэдэг. Ямар ч state үргэлж ямар нэг компонентод харъяалагдана. Мѳн тэр state-ээс хамаарах ѳгѳгдѳл нь DOM дээр ѳѳрѳѳс нь зѳвхѳн доош орших компонентод нѳлѳѳлж чадна.
Та компонентийн модыг props-оос бүрдсэн хүрхрээ гэж ойлгож болно. Компонент бүрийн state нь ерѳнхий урсгалд нэгдэж буй бүрдэл хэсэг. Тэгээд бүгд л доошоо урсана.
Бүх компонент биеээ даасан тусдаа байдгийг харуулахын тулд, бид <Clock>
-ыг рендэрлэдэг App
компонент үүсгэж болно:
function App() {
return (

<Clock /> <Clock /> <Clock />

Clock
бүр ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ цагыг тохируулж тус тусдаа шинэчлэгддэг.
React аппликейшнд компонент state-тэй болон state-гүй байх нь цаг хугацааны явцад ѳѳрчлѳгдѳж магадгүй. Гэсэн хэдийгээр та state-гүй компонентийг state-тэй компонентод эсвэл эсрэгээр нь ашиглаж болно.